АН-ын ҮБХ үргэлжүүлэн хуралдана

Хуваалцах:
АН-ын ҮБХ үргэлжүүлэн хуралдана

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Энэхүү хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг сонгох юм.  ҮБХ-аар Д.Амарбаясгаланг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад  нэр дэвшүүлсэн ч 153 гишүүн дэмжээгүй. Мөн АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг нэр дэвшүүлсэн ч санал хураалт явуулалгүйгээр хурал завсарласан юм.

Үүнээс гадна ҮБХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах журам танилцуулж, намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцэх юм.

 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх