1.5 тэрбумын шагналын сантай “Алтан цом“-ын тэргүүн байрын төлөөх барилдаан өнөөдөр болно

Хуваалцах:
1.5 тэрбумын шагналын сантай “Алтан цом“-ын тэргүүн байрын төлөөх барилдаан өнөөдөр болно

МҮБХ-ноос гуравдахь жилээ зохион байгуулж буй “Алтан цом”-ын аваргын төлөөх барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Цомын төлөө “М-Си-Эс Энержи” болон “Хатант Интернэйшнл” баг өрсөлдөх юм.Нийт 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай энэхүү барилдааны тэргүүн байрын баг 500 сая, дэд байр 250 сая, гуравдугаар байр 150 сая, дөрөвдүгээр байр 100 сая, тавдугаар байр 65 сая, зургаадугаар байр 60 сая, 7-8 дугаар байрт шалгарсан баг тус бүр 50 саяын бай гардах юм. Ташрамд, МҮБХ-ноос “Алтан цом”-ын барилдааны шагналын таван хувь буюу 75 сая төгрөгийг Эх нялхасын эмнэлэгт хандивлахаар болсон юм.

Б


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх