МҮБХ-ны тавдугаар сард болох “Эв эе“ хурлаар холбооны шинэ тэргүүнийг сонгоно

Хуваалцах:
МҮБХ-ны тавдугаар сард болох “Эв эе“ хурлаар холбооны шинэ тэргүүнийг сонгоно

Монголын үндэсний бөхийн холбооны "Эв эе" хурал 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Тус хурал дөрвөн жил тутамд болдог бөгөөд 21 аймгийн салбар хороод, сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа аймаг бүр болон Жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон тэргүүлэгч бүхий 255 гишүүн тус хуралд оролцоно.

Хурлаар Монгол үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнийг сонгох аж. Энэ талаар МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл "Шинэ тэргүүнээр тухайн өдөр нэр дэвшүүлсэн болон заалнаас өөрсдийгөө нэр дэвшүүлсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно. Ямар нэгэн нэр дэвшүүлэх хүсэл, санал авдаггүй. Ямар хүмүүс нэрээ дэвшүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй" гэв.

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх