Бөхийн холбооны “Их эе” өнөөдөр хуралдаж, Тэргүүнээ сонгоно

Хуваалцах:
Бөхийн холбооны “Их эе” өнөөдөр хуралдаж, Тэргүүнээ сонгоно

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал тавдугаар сарын 15-нд буюу өнөөдөр болж холбооныхоо тэргүүнийг сонгоно. Уг хурал 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдах бөгөөд Улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцоно.

Орон нутгаас оролцох бөхийн холбооноос таван төлөөлөгчийн нэрийг тавдугаар сарын 13-ны дотор мэдэгдэхээр болжээ. МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав 2018 оноос хойш тус холбооны тэргүүнээр ажиллаж байгаа юм. МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон танхимаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсныг нь сонгодог журамтай.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх