Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын хувьд энэ жил хамгийн хүнд өвөл болно

Хуваалцах:
Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын хувьд энэ жил хамгийн хүнд өвөл болно

Эрчим хүчний сайд Б.Найдалаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монголын эрчим хүчний салбарын хувьд энэ жил хамгийн хүнд өвөл болно. Яагаад гэвэл энгийн үеийнхээс 7-8 хувиар хэрэглээ өсдөг. Бидний нэмж шинээр ашиглалтад оруулах эх үүсвэр бага. Тиймээс эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэлтэй. Бидэнд доголдол гаргахгүйн тулд засвар үйлчилгээг цаг алдалгүй хийх, таван газар сэргээгдэх нарны станцыг нээлттэй зарлаж, өвлөөс өмнө ашиглалтад оруулах арга бий. Ингэж чадвал өвөлжилтийн бэлтгэлийг давна. 

Гэхдээ биднээс шалтгаалахгүй хүчин зүйл ч давхар нөлөөлж байна. Олон улсын дайны нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны үнийн хэлбэлзэл эрчим хүчний салбарт нөлөөлнө.  Салбарын алдагдал, өр  хуримтлагдсан том дүнтэй. Үүнийг шийдэхийн тулд иргэд, аж ахуйн нэгжид дарамтгүйгээр үнэ тарифыг зохистой түвшинд хүргэнэ, шууд үнэ нэмнэ гэж гуйвуулж болохгүй. Нөгөө талаас эрчим хүчний салбарын хариуцаж хийх ажил бол өртөг бууруулах юм. Хулгай, үр ашиггүй зардлыг бууруулснаар  өртөг буурна" гэлээ.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх