Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулав

Хуваалцах:
Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулав

Эрчим хүчний салбарынхан өнөөдрөөс улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Энэ мэдэгдлээ салбарын сайд болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлээд буй.

Тэд "Ажил хаялт эхлэхээс өмнө 30 хувийн нэмэгдлийг хоёр хуваах гэх мэт саналыг хүлээн авах боломжтой. Үгүй бол ажил хаялт зарлана" гэсэн байр суурь илэрхийлсэн ч Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Одоогоор 30 болон түүнээс дээш хувиар цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Эхний ээлжид 10 хувиар нэмэгдүүлнэ" гэсэн юм.

Иймд зургаадугаар сарын 30-ны 08.00 цагаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан бол 2026, 2027 онд цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлж, хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулсан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх