НИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, Хотын шинэ даргыг сонгож, Ерөнхий сайдад уламжилна

Хуваалцах:
НИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, Хотын шинэ даргыг сонгож, Ерөнхий сайдад уламжилна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гарагт Хотын дарга Х.Нямбаатарыг бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулж буйгаа мэдэгдсэн. Энэ дагуу Хотын даргыг огцруулсан Ерөнхий сайдын шийдвэр албажиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д очих ба  Энэ дагуу НИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, Ерөнхий сайдын шийдвэрийг хэлэлцэж, дараагийн Хотын даргын нэр дэвшүүлэлтийг зохион байгуулах хуулийн зохицуулалттай. Цаашлаад Нийслэлийн Засаг даргыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар 15 хоногийн дотор нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилдаг хуультай. Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг батламжилснаар бүрэн эрхийн хугацаа эхэлдэг. Хэрэв батламжлахгүй бол НИТХ дээр дахин санал хураалт явж, нэр дэвшүүлэх бөгөөд тухайн нэр дэвшигчийг таван хоногийн дотор батламжлах учиртай юм. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд: 

56.2.Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.

  • 56.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
  • 56.3.1.дээд боловсролтой;
  • 56.3.2.төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
  • 56.3.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • 56.3.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
  • 56.3.5.ялгүй байх шаардлагыг хангасан байх учиртай. 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх