Х.Нямбаатарыг Хотын даргаар ажилласан үеийн төсвийн сонсголыг ирэх даваа, мягмар гарагт хийнэ

Хуваалцах:
Х.Нямбаатарыг Хотын даргаар ажилласан үеийн  төсвийн сонсголыг ирэх даваа, мягмар гарагт хийнэ

УИХ-аас Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон. Энэхүү сонсгол зургаадугаар сарын 15, 16-ны даваа, мягмар гарагийн 09.00 цагаас Төрийн ордонд болох юм. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалах бол ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж буй. Энэхүү сонсголд 100 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн байна. Мөн нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан энэ сарын 17, 22-нд хуралдана. Тодруулбал,

2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар:

  • Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
  • Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай
  • “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар:

  • Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/
  • Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
 
 
 
 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх