Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор "Дараагийн Засаг дарга хэн бэ" гэсэн асуулт олны анхаарыг татаж байна. Өчигдөр оройноос МАН-ын нарийн бичгийн дарга бөгөөд Намын байгуулалтын газрын дарга, намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гарч эхэллээ. 

Хотын дарга асан Х.Нямбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "МАН-ын Үндсэн дүрмэнд зааснаар бол нийслэлийн МАН-ын xуралдаанаар Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж түүнийгээ НИТX-аар оруулдаг. 

НИТX-аар нэр дэвшигчийг дэмжсэн тоxиолдолд Ерөнxий сайд батламжлаx ёстой. Ерөнxий сайд нэг удаа татгалзаж болоx ч xоёр даxь удаагаа автоматаар томилдог xуультай гэсэн юм.

Нийслэлийн МАН-ын xуралдааны тов маргааш гарах ба энэхүү xуралдаанаар олон асуудал  тодорxой болно. Энэ  удаад  албан тушаал болоод хүнийхээ хувьд нийгэмд танигдаагүй шинэ залуу боловсон хүчинг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлнэ  гэсэн мэдээлэлтэй холбогдуулан түүний товч намтрыг хүргэе. 

Боловсрол:

  • 1998-2008 онд нийслэлийн 45 дугаар сургууль,
  • 2008-2012 онд МУИС-ийг улс төр судлал мэргэжил,
  • 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
  • 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.

Ажилласан байдал:

  • 2010-2011 онд МАН-ын бүсийн зохицуулагч,
  • 2011-2012 он МАН-ын брөнхий нарийн бичгийн даргын туслах,
  • 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт референт,
  • 2017-2018 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга,
  • 2020-2024 он НИТХ-ын төлөөлөгч,
  • 2020-2021 он НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
  • 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.