
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас нийслэлийн намын хороог тавдугаар сарын 25-нд хуралдуулахаар товлолоо. Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх бөгөөд эндээс нэр тодрох ёстой. Одоогоор тэргүүлэгчид Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан эсэх албан мэдээлэл байхгүй бөгөөд энэ сарын 25-нд болох хурлаар Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлэх эсэх нь тодорхой болно.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 23 гишүүнтэй бөгөөд тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Хэрэв НИТХ-аас дэмжвэл нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжилж, Ерөнхий сайд батламжилснаар Хотын даргыг томилох юм.




