
Ухаалаг гар утаснаас үүдэлтэйгээр нүүр тулсан харилцаа сул байгаа нь дэлхийн хэмжээнд төрөлт, ялангуяа залуучуудын төрөлтийг бууруулахад нөлөөлж байгаа талаар "Financial Times" судлаачид болон хүн ам зүйн мэдээллээс иш татан бичжээ. Хүн амын бүртгэл болон “Google” хайлтын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ нь өмнөх хүн ам зүйн чиг хандлагыг үл харгалзан ухаалаг гар утас өргөнөөр ашигласны дараа төрөлт олон оронд огцом буурчээ.
FT Пенсильванийн их сургуулийн эдийн засгийн профессор, хүн ам зүйн өөрчлөлтийн судлаач Хесус Фернандес-Виллаверде төрөлтийн бууралтыг манай үеийн хамгийн том асуудал гэж тодорхойлсон байна. Тэрбээр өнөөгийн эдийн засаг, нийгмийн олон асуудал нь төрөлт буурсантай холбоотой гэж үзэж байна.
Ухаалаг утас нь залуучуудын хамтдаа цагийг өнгөрөөх байдал өөрчлөгдөж, биечлэн харилцах харилцааг эрс багасгасан гэж судлаачид үзэж байна. АНУ, Их Британи, Австралийн өсвөр насныхан болон залуучуудын төрөлт 2000-аад оны эхээр тогтвортой байсан бөгөөд 2007 оноос хойш ухаалаг утас нэвтэрснээс хойш огцом буурчээ.
Өнгөрсөн сард нийтэлсэн Евростат тайланд дурдсанаар ирэх 75 жилийн хугацаанд ЕХ-ны хүн ам 11 хувиар буюу 53 сая орчим хүнээр цөөрөх төлөвтэй байна. Бүс нутгийн хүн ам 2029 онд дээд цэгтээ хүрч 453 саяд хүрч, энэ зууны эцэс гэхэд 400 саяас доошлох төлөвтэй байгаа тул төрөлтийн түвшин нэг эмэгтэйд 1,3 орчим хүүхэд ногдож байна.
Нийгмийн харилцаа холбоог сэргээх хүчин чармайлтын хүрээнд Оросын бодлого боловсруулагчид 2024 онд сурагчдыг сургуульдаа гар утас ашиглахыг хориглосон хязгаарлалтыг нэвтрүүлж, зөвхөн онцгой байдлын үед зөвшөөрдөг болсон.
https://www.rt.com/news/640122-smartphone-fertility-decline/





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу