
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороодод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад 21, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө.Нөхөн сонгуульд 46 мандатын төлөө 92 нэр дэвшигч өрсөлдөнө
Энэ удаагийн сонгуульд улс төрийн таван нам оролцох бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН-аас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр нэг нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дөрвөн бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй бөгөөд насны хувьд хамгийн өндөр настай нь 78, залуу нь 20 настай аж.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу 2026 оны зургаадугаар сарын 6-наас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2026 оны зургаадугаар сарын 21-ний ням гарагт өдөр болно.




