БНХАУ-ын өсвөр насныхан их дээд сургуульд суралцахын оронд коллежид сурахыг илүүд үзэж байна

Хуваалцах:
БНХАУ-ын өсвөр насныхан их дээд сургуульд суралцахын оронд коллежид сурахыг илүүд үзэж байна

Өсвөр насныхан их дээд сургуульд элсэхээс татгалзаж, БНХАУ-ын  үндэсний их дээд сургуульд элсэх шалгалт өгөх хятад оюутнуудын тоо өмнөх оны мөн үеэс 450 мянгаар буурч, 12.9 саяд хүрчээ. Боловсролын яамнаас гаргасан тоо баримтаас харахад 16-24 насны залуучуудын ажилгүйдэл 16 хувиас давсан нь хөдөлмөрийн зах зээл хүндрэлтэй байгаатай холбоотой юм.

Шинжээчид энэ зун 12.7 сая их дээд сургууль төгсөгч хөдөлмөрийн зах зээлд орох гэж байгаа тул ажилгүйдлийн тоо улам дордох төлөвтэй байгааг дурдсан байна. Гаокао гэгддэг үндэсний шалгалтын бүртгэл хоёр дахь жилдээ дараалан буурч байна. Оюутнууд ихэвчлэн бүтэн цагаар ажиллах боломжтой мэргэжлийн хөтөлбөрүүдийг сонгон суралцаж байгаатай холбоотойгоор их дээд сургуульд элсэгчдийн бууралт өссөөр байна.

Өнгөрсөн сард Бээжингийн мэргэжлийн сургуульд хэдэн зуун эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхийн тулд 30-хан газарт бүртгүүлэхээр урт дугаарлалт үүсгэсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан. Түүнчлэн Шанхай хотын мэргэжлийн коллежид элсэгчдийн тоо гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн байна.

https://www.reuters.com/world/china/fewer-chinese-teenagers-register-tough-university-entry-exam-2026-06-05/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих