Дэлхийн энхтайвны индексээр Монгол Улс Ази тивд долоодугаарт бичигджээ

Хуваалцах:
Дэлхийн энхтайвны индексээр Монгол Улс Ази тивд долоодугаарт бичигджээ

Бүс нутгийн болон олон улсын тогтвортой байдлыг доройтуулсан зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн хямрал, өсөн нэмэгдэж буй зэвсэглэл, цэрэгжүүлэлтийн улмаас дэлхийн энх тайвны дундаж үзүүлэлт 12 дахь жилдээ дараалан буурчээ.

"Institute for Economics & Peace" хүрээлэнгээс гаргасан 2026 оны Дэлхийн энхтайвны индексээр  Монгол Улс өмнөх оны эрэмбээс дөрвөн байр ахиж, нийт 163 улс болон нутаг дэвсгэрээс 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс энхтайван байдлаараа Шинэ Зеланд, Сингапур, Япон, Малайз, Австрали, Зүүн Тимор улсын дараа долоодугаарт бичигджээ. 

Исланд улс 19 дэх жилдээ “Дэлхийн хамгийн тайван улс”-аар нэрлэгдсэн бол Шинэ Зеланд, Швейцарь, Словени, Ирланд улс “Топ 5”-д багтжээ. Харин  ОХУ 163 улсаас хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн бол БНХАУ-ын эрэмбэ доошилж, 118 дугаарт бичигдсэн байна. Мөн АНУ-ын оноо дөрвөн хувиар буурч, 134 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд тус улс дахь улс төрийн хүчирхийлэл 1970-аад оноос хойших дээд түвшинд хүрснийг тайланд онцолжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих