
Владимир Путин хувийн хамгаалалтаа хариуцах албан хаагчдын тоог 800 гаруй болгож нэмэгдүүлжээ. Сүүлийн саруудад аюулгүй байдлынхаа талаар улам бүр санаа зовж байгаа Оросын Ерөнхийлөгчийн Холбооны Хамгаалалтын Алба (ХХА)-ны төв аппаратын ажилтнуудыг нэмэгдүүлэхийг тушаасан тухай өнгөрсөн лхагва гарагт хүчин төгөлдөр болсон тогтоолын төсөлд дурджээ.
ХХА нь Засгийн газрын дээд түвшний гишүүд, ялангуяа Оросын Ерөнхийлөгч, түүний гэр бүл, Ерөнхий сайд зэрэг албан тушаалтнуудын дотнын хүрээллийг хамгаалах үүрэгтэй. Албан хаагчид Путиний ордныг хамгаалж, аялалд нь дагалдан явахаас гадна төрийн харилцаа холбоог удирдаж, Оросын Ерөнхийлөгчийн олон нийтийн санаа бодлыг судалдаг. Нийтдээ 50,000 гаруй ажилтантай гэддэг. Шинэ тогтоолын дагуу Путиний аюулгүй байдлыг шууд хариуцдаг төвийн ажилтнуудын тоог 785-аас 812 болгон нэмэгдүүлэх болно. Путиний ойр орчимд ажилладаг ажилтнуудад гар утас болон бусад интернетэд холбогдсон төхөөрөмж ашиглах, нийтийн тээврээр зорчихыг хориглосон тухай мэдээлэл гарч байсан.
Путиний бие хамгаалагч асан Алексей Дюмин Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албанаас Тусгай ажиллагааны хүчнийг удирдаж, дараа нь 2010-аад онд Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байгаад 2024 оноос хойш Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
https://www.yahoo.com/news/world/articles/paranoid-putin-increases-personal-security-123439238.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу