
Нью Мексико мужийн шүүх “Instagram” болон “Facebook”-ийн толгой компани болох “Meta”-д залуучуудад учирсан сэтгэцийн хохирлыг арилгахын тулд 567 сая ам.доллар төлөхийг тушаажээ. Шүүгч Брайан Бидшайд өнгөрсөн пүрэв гарагийн орой гаргасан шийдвэртээ мөнгөний дийлэнх хэсэг буюу 420 сая ам.долларыг залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээнд зарцуулна гэж мэдэгджээ. Үлдсэн хэсэг нь дараагийн таван жилийн хугацаанд мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх үйлчилгээ болон бусад зардалд зарцуулагдах аж.
Шинэ торгууль нь шүүгчид “Meta”-г санаатайгаар хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн талаар нуун дарагдуулсан гэж үзсэний дараа өнгөрсөн гуравдугаар сард “Meta”-д ногдуулсан 375 сая ам.долларын торгуулийн нэмэлт юм.
Meta-гийн төлөх ёстой нийт дүн нь тус компанийн жилийн ашгийн (2025 онд ойролцоогоор 60 тэрбум доллар байсан) маш бага хэсгийг л эзэлж байна.
Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь олон нийтийн сүлжээний улмаас хохирсон хүүхдүүдийн ар гэрийнхний зүгээс олон тооны нэхэмжлэлтэй тулгарч буй Meta-гийн хувьд дахин нэг томоохон сорилт, сөрөг үйл явдал болж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу