
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойших 18 сарын хугацаанд нийтдээ 175 мянга гаруй хүнд олгосон Америкийн визийг цуцалсан нь Жо Байден Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд цуцлагдсан визний тооноос даруй 4 дахин олон байгаа юм.
Виз цуцлагдсан нь янз бүрийн гэмт хэрэг, тухайлбал, халдлага үйлдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хулгай хийсэн, хар тамхитай холбоотой гэмт хэргүүд үйлдсэнтэй холбоотой ажээ. Мэдээлэлд “Ерөнхийлөгч Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Рубио нарын удирдлага дор Төрийн департамент нь Америкийн ард түмний аюулгүй байдалд заналхийлж буй гадаадын иргэдийг илрүүлэн, мөрдөн шалгаж, тэдний визийн цуцлах болно” гэжээ.
Байдены үед буюу 2024 онд 40 мянган визийг цуцалсан бол Трамп сонгогдсоноос хойших нэг жилийн хугацаанд 100 мянган виз, энэ онд 75 мянган визийг цуцалсан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу