“Frozen 3” 2027 оны арваннэгдүгээр сарын 24-нд кино театруудаар нээлтээ хийнэ

Хуваалцах:
“Frozen 3” 2027 оны арваннэгдүгээр сарын 24-нд кино театруудаар нээлтээ хийнэ

2026 оны D23 арга хэмжээний үеэр Дисней “Frozen 3”-ын шинэ хэсгүүдийг (footage) үзэгчдэд танилцуулжээ. Уг дүрс бичлэгт Анна, Элса, Олаф, Кристофф болон Sven нар эргэн ирэхээс гадна тэдний өмнө цоо шинэ аюул тулгарахыг харуулсан байна.

Хамгийн их анхаарал татсан зүйл нь Элсатай эн зэрэгцэхүйц хүчтэй шинэ эмэгтэй хорон санаатан гарч ирж байгаа явдал байна. Дисней уг дүрийн нэр болон гарал үүслийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүнчлэн киноны хамгийн санаанд оромгүй, хөгжилтэй мэдээ нь Олаф хайр дурлалтай болох явдал байна.

Бидний хайртай цасан хүн шинэ ангид Саманта хэмээх цасан охинтой учрах бөгөөд түүнд сэтгэлтэй болох бололтой. Тэр ч байтугай Олафын Самантад зориулсан шинэ дууг D23 арга хэмжээний үеэр жүжигчин Josh Gad тайзан дээр дуулжээ. Уг дууг “Ooooh, Samantha” гэж нэрлэсэн бөгөөд “Frozen” цувралын хөгжмийг бүтээдэг Оскарын шагналт Kristen Anderson-Lopez, Robert Lopez нар зохиосон байна. Анхны “Frozen” 2013 онд, “Frozen 2” 2019 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги зургаан жилийн дараа буюу 2027 оны 11-р сарын 24-нд кино театруудаар нээлтээ хийхээр товлогджээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих