Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөв зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна

Хуваалцах:
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөв зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Тэгвэл тов ёсоор өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах арга хэмжээ,

-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээр,

-Малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт урамшуулал олгох журам,

-Эрчим хүчний экспортын хэтийн төлөв,

-Төрийн өмчит үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээ,

-Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүн,

-2026 оны ургацын урьдчилсан баланс,

-Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх