
Хятад, Орос, Монгол улсын цэргийн ангиуд есдүгээр сарын эхний арав хоногт "Хилийн хамгаалалтын хамтын ажиллагаа-2026" нэртэй хамтарсан сургуулилалт хийнэ гэж Хятадын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Тус яам “WeChat” хуудсаараа дамжуулан уг сургуулилалтын зорилго нь хил залгаа бүс нутагт тагнуул болон хорлон сүйтгэх ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсооход чиглэж буйг тодотгосон байна. Тодруулбал, гурван улсын цэргийн ангиуд хууль бусаар хил нэвтрэгчдийг илрүүлэх, саатуулах, таслан зогсоох, мөн саатуулагдсан этгээдүүдийг холбогдох талд шилжүүлэн өгөх ажиллагааг төлөвлөх болон хэрэгжүүлэх дадлага хийх аж.
Батлан хамгаалах яамнаас энэхүү сургуулилалтыг ийм хэлбэрээр хоёр дахь удаагаа зохион байгуулж буйг онцолсон байна. Уг сургуулилалт нь стратегийн итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хилийн бүс нутаг дахь аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах зорилготой байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу