Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт зарим шинэчлэл, өөрчлөлтийг хийж буй. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Ихэнх хугацааг сургууль дээрээ өнгөрүүлсэн хүүхэд гэртээ амарч, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагтай байх нь чухал. Тиймээс энэ жилээс гэрийн даалгаврыг “хэмжээнд нь” байлгана. Гэрийн даалгавар гэдэг сургууль дээр сурснаа бататгаж, бие даан сурах чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг.
Харин хэт их ачаалалтай гэрийн даалгавар нь хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй байгаа нь сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг гол шалтгааны нэг. Тиймээс сургалтын зориулалт болон хүрэх үр дүнгээс хамааран гэрийн даалгаврын төрөл, түвшин, нэг өдөрт өгөх даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоож өгөх талаарх чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний А/276 дугаар тушаалаар баталлаа. Бас л дэлхийн боловсролын чиг хандлагыг нэвтрүүлж байна гэж ойлгоорой" гэв.




























































































