COP17 бага хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар үйлчлэхээр болсон. Энэ дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 5-ны бямба гарагт сондгой дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалттай байна.
Мөн дугаарын хязгаарлалт өглөө 07.00-21.00 цаг хүртэл үргэлжлэх юм.




























































































