Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-тай албан ёсны хэлэлцээ хийж, парламентын түвшинд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд 1954 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргасан.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 1998 онд Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, 2004 онд Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир, 2010 онд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, 2018 онд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар төрийн айлчлал хийж байжээ.






























































































