Автобензиний нөөцгүй, хомсдолтой 12 сум руу өнөөдөр шатахуун хүргэнэ

Хуваалцах:
Автобензиний нөөцгүй, хомсдолтой 12 сум руу өнөөдөр шатахуун хүргэнэ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 160 шатахуун түгээх станцад 2000 тонн АИ-92 автобензин, орон нутгийн 84 шатахуун түгээх станцад 1038 тонн автобензин түгээсэн байна. Өмнө нь мэдээлж байсанчлан одоо бидний гол анхаарч байгаа зүйл бол хөдөө орон нутгийн шатахууны хангамжийг сайжруулах явдал юм. Өнөөдрийн байдлаар 12 суманд автобензиний нөөцгүй, хомсдолтой байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу эдгээр сум руу өнөөдөр шатахуун ачилт хийж, нийлүүлэлтийг хэвийн болгохоор ажиллаж байна гэв.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх