Баян-Өлгий, Ховдод шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Хуваалцах:
Баян-Өлгий, Ховдод шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний "SAT-1" хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өвчний тархалтыг хязгаарлах, халдварын голомтыг устгах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна.

Улмаар шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад нөхөн төлбөр олгож, өвчний улмаас малчдад учирсан эдийн засгийн хохирлыг тодорхой хэмжээнд бууруулах боломж бүрдэж байна.

Мөн шүлхий өвчний голомтод хяналт, тандалт хийх, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, халдварын тархалтыг таслан зогсоох, дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх