Ерөнхий сайдыг шалгуулахаар АТГ-т өглөө

Хуваалцах:
Ерөнхий сайдыг шалгуулахаар АТГ-т өглөө
Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий этгээдийнхээ, тодруулбал,  ээжийнхээ хувийн сургуульд улсын төсвөөс 3,520,000,000 /Гурван тэрбум таван зуун хорин сая/-төгрөгийг өгөхөөр төлөвлөж байгаад үйлдэл дээрээ баригдсан асуудалтай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол өгч шалгуулахаар боллоо.  Ерөнхий сайд Н.Учрал  ч АТГ-ын үүдэнд дээрх асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийхээр очсон ч цаг давхцсан гэдгээр АН-ын нөхөд болон Ерөнхий сайдын хамгаалагчдын хооронд үл ойлголцол үүссэн юм.  
Цаашлаад АН-ын Бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх Төрийн ордны баруун хаалган дээр өнөөдрөөс Ерөнхий сайд Н.Учралыг огцрох хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх