Ким Жөн Ун нууц хүүгээ нууцалж байна уу

Хуваалцах:
Ким Жөн Ун нууц хүүгээ нууцалж байна уу

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нууц хүүтэй эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Тус улсын Үндэсний тагнуулын алба (NIS)  өнгөрсөн пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ хэрэв хүүтэй байлаа ч тэр нь эцгээ нас барсны дараа Хойд Солонгосын засгийн эрхийг гартаа авсан Кимийн залгамжлагч болох боломжгүй нөхцөл байдалд байгааг онцолжээ. Тус алба Кимийн охин эцгээсээ Хойд Солонгосын удирдлагыг өвлөн авах магадлалтай залгамжлагч мөн гэсэн өмнөх дүгнэлтээ дахин нотолсон байна. Мөн Ким Жөн Ун өөр нэг бага насны хүүхэдтэй болохыг тус агентлаг мэдээлжээ.

2022 оны сүүлчээс хойш Кимийн охин пуужин хөөргөх болон цэргийн томоохон парад зэрэг олон чухал арга хэмжээнд аавыгаа дагалдан оролцох болсон. Төрийн мэдээллийн хэрэгслүүд түүнийг аавынхаа "хамгийн хайртай" эсвэл "хүндэлдэг" хүүхэд хэмээн тодорхойлж, охины улс төрийн нөлөө өсөн нэмэгдэж буйг харуулсан дүрс бичлэг, гэрэл зургуудыг олон нийтэд түгээсээр ирсэн.  Хойд Солонгос дахь эрчүүд давамгайлсан эрх мэдлийн тогтолцоо, гүн гүнзгий үндэс суурьтай эрэгтэйчүүд ноёрхсон уламжлалаас шалтгаалан түүнд ах байгаа эсэх асуудал нь тус улсын залгамж халааг хэн авах тухай хэлэлцүүлэгт гол байр суурь эзэлдэг. 1948 онд байгуулагдсанаас хойш Хойд Солонгосын гурван удирдагч нь Ким овгийн эрэгтэйчүүд байсаар ирсэн билээ. Ким Жөн Унаас өмнө түүний эцэг Ким Жөн Ил, өвөө Ким Ил Сун нар тус улсыг удирдаж байв.

Хойд Солонгосын өндөр албан тушаалтай, ахмад настай түшмэдүүд эмэгтэй хүний ​​удирдлага дор ажиллахыг зөвшөөрөх эсэхэд зарим шинжээч эргэлзэж байна. Түүнчлэн, хэрэв Ким Жү Э өөр гэр бүлийн эрэгтэйтэй гэрлэж, эрх мэдлээ тэдний хүүхдэд шилжүүлбэл энэ нь түүний гэр бүлийн ноёрхол эцэслэхэд хүргэж болзошгүй гэж тэд үзэж байна.

https://www.independent.co.uk/asia/east-asia/kim-jong-un-daughter-son-north-korea-b3047889.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих