XXI хорооллоос Содон хороолол хүртэлх авто замыг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэнэ

Хуваалцах:
XXI  хорооллоос Содон хороолол хүртэлх авто замыг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэнэ

Баянхошуу гудамж төслийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол "Зорчигч 2" ОНӨААТҮГ-аас Содон хороолол хүртэлх авто замын зүүн урсгалын хөдөлгөөнийг өнөө өглөө хаажээ. Энэ хугацаанд авто замын цэвэрлэгээ болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэхийг холбогдох албанаас мэдээллээ.

Авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой 23:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 километр авто замыг шинэчлэх ажил өнгөрсөн онд эхлүүлээд байгаа билээ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх