Улаанбаатарт гурван хэм дулаан, үүлшинэ

Хуваалцах:
Улаанбаатарт  гурван хэм дулаан, үүлшинэ

Есдүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хотын ихэнх хэсгээр ялимгүй хур тунадас орно. Өдөртөө уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө өмнөх өдрөөсөө 8-10 градусаар хүйтэрч +3...+5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...-2 хэм хүйтэн, өдөртөө өмнөх өдрөөсөө 7-9 хэмээр хүйтэрч +4...+6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -2...-4 хэм хүйтэн, өдөртөө өмнөх өдрөөсөө 6-8 хэмээр хүйтэрч +2...+4 хэм дулаан байна.

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх