
Сүүлийн үед баавгай суурьшлын бүсэд орж ирж байгаатай холбоотойгоор Улсын Онцгой Комисс(УОК)-оос мэдээлэл хүргэлээ. Орон нутгийн иргэд болон Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээллээр он гарснаас хойш баавгайтай холбоотой 997 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал,
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Эдгээр дуудлагын 40 орчим тохиолдолд баавгай иргэдийн эд хөрөнгө рүү халдсан, айлын гэр, хашаа хороог нураасан, автомашинд халдсан, зарим тохиолдолд мал барьсан, нохой барьсан байна. Бүртгэгдэж буй нийт тохиолдлын 80 орчим хувьд нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай үзэгдэж байгаа аж.
УОК-ын шийдвэр гарахаас өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан даалгавар гарч орон нутагт найман удаагийн тохиолдлоор баавгайг устгасан. Иргэдэд аюул занал учруулж болохуйц эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу устгах ажлыг зохион байгуулсан.




