
Ирэх сарын 1-нээс томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна. Тодруулбал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 2027 оны гуравугаар сар хүртэлх хугацаанд зургаа хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас цахимаар ажиллуулахыг Засгийн газраас төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгасан юм. Мөн хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогчдод уриалж байгаагаа мэдэгдсэн.




