Зэсийн үнэ буурчээ

Хуваалцах:
Зэсийн үнэ буурчээ

Өнгөрсөн баасан гарагт зэсийн үнэ буурч, гурван сар дараалан үргэлжилсэн өсөлт зогсох төлөвтэй боллоо. Үүнд хиймэл оюун ухаанд (AI) их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа ч хангалттай өгөөжтэй эсэхэд эргэлзэх болсон нь нөлөөлжээ. Лондоны металлын бирж (LME) дээрх гурван сарын хугацаатай зэсийн гэрээний үнэ 1.5 хувиар буурч, нэг тонн нь 14,140 ам.доллар болсон байна.

Үүнээс өмнө тухайн өдрийн арилжааны явцад үнэ 14,133 ам.доллар хүрч, сүүлийн нэг долоо хоногийн доод түвшинд хүрээд байв. Эрчим хүч, барилгын салбарт өргөн хэрэглэгддэг уг металлын үнэ аравдугаар сард нийтдээ 1.8 хувиар буурах төлөвтэй байна. Үүнд газрын тосны үнэ өссөн, мөн технологийн салбарын хувьцааны ханш унасан зэрэг нь хөрөнгө оруулагчдыг хувьцаанаас гарч, бонд руу хөрөнгөө шилжүүлэхэд хүргэсэн нь нөлөөлжээ.

Брокерын "Britannia Global Markets" компанийн металлын хэлтсийн дарга Нил Уэлш "Зэсийн зах зээл дэх 'backwardation' буюу бэлэн нийлүүлэлтийн үнэ ирээдүйн нийлүүлэлтийн үнээс өндөр байх үзэгдэл өндөр хэвээр байгаа нь ойрын хугацаанд нийлүүлэлтийн хомсдол үргэлжлэхийг илтгэж байна" гэв.  

https://www.mining.com/web/copper-price-set-for-first-monthly-loss-since-june-as-ai-spending-worries-weigh/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих