Оюутолгойн ногдол ашгийг гурав хуваан олгоно

Хуваалцах:
Оюутолгойн ногдол ашгийг гурав хуваан олгоно

УИХ-ын Өргөдлийн  болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наядаас иргэн бүрд 857,000 төгрөг олгох өргөдөлд 100 мянган иргэн санал өгсөн учраас  11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Заяабал, О.Номинчимэг, Ц.Баатархүү, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, П.Батчимэг, А.Ундараа, Г.Уянгахишиг нар багтжээ. Иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох нийтийн өргөдөл санаачилж улмаар 100.094 иргэний санал авсан тул хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ийнхүү байгуулж, УИХ-аар хэлэлцэх боломжтой болсон юм. Ажлын хэсэг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаар хууль эрх зүйн орчинг өөрчилснөөр ногдол ашгийг тараах юм. Харин хэлэлцүүлгийн явцад Оюутолгойн ногдол ашиг нэг дор бус гурав хувааж олгоно гэдгийг албаныхан мэдэгдсэн байна.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх