Усны газрын нэрийг ашиглан уурхайгаас мөнгө нэхжээ

Хуваалцах:
Усны газрын нэрийг ашиглан уурхайгаас мөнгө нэхжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч Усны газрын нэрийг барьж, хуурамч албан үнэмлэх ашиглан аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэхийг завдсан байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн тул холбогдох байгууллагуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 20:11 цагт Сэлэнгэ аймгийн Бугат сумын нутагт байрлах “Чамин алт” ХХК-ийн “Толгойтын хөндийн Толгойт-1” алтны шороон ордын талбайд Дэмбэрэл овогтой Балдорж гэх нэр бүхий этгээд Усны газрын албан хаагчийн хуурамч үнэмлэх ашиглан нэвтрэхийг завдаж улмаар мөнгө нэхсэн хэрэг гарчээ.

Усны газар нь хяналт шалгалтыг зөвхөн эрх бүхий албан тушаалтны баталсан албан ёсны удирдамж, албан үнэмлэхийн үндсэн дээр хэрэгжүүлдэг болно.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд Усны газрын нэрийг барьсан аливаа этгээдийн үнэмлэх, шалгалтын удирдамжийг сайтар нягталж, эргэлзээтэй тохиолдолд Усны газар болон холбогдох газарт албан ёсоор хандаж баталгаажуулсны дараа холбогдох арга хэмжээг авна уу.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх