
Сэтгүүлч Б.Даваахүүг нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх хэрэгт холбогдуулан 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Сэтгүүлч Б.Даваахүүгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал ирэх баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-нд товлосон байна. Шүүхээс гаргасан албан ёсны тоймд түүнийг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй гэж мэдээлсэн. МСНЭ болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжил нэгт нөхөд нь сэтгүүлч Б.Даваахүүг нэн даруй суллаж, гадуур шалгахыг эрчимтэй шаардаж байгаа юм.




