
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас хамтран хуралдана. Хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг /Оюутолгойн ашиг болох гурван их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай/ хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногт дээрх өргөдлийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм.
Дашрамд дурдахад, өчигдөр МАН-ын байнгын хороогоор ногдол ашгийг хэрхэн хуваарилах дээр ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлэв. Ажлын хэсэгт Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал тэргүүтэй гишүүд болон Оюутолгойн гэрээ, ногдол ашигтай холбоотой асуудлыг өмнө нь хамаарч хариуцан ажиллаж байсан хүмүүсийг багтаажээ.




