М. Учрал


Хятадын эрдэмтэн КОВИД лабораториос алдагдсан байхыг үгүйсгэхгүй гэжээ

hi

     Ковид-19-ийн  вирус лабораториос алдагдсан байхыг үгүйсгэхгүй гэж Хятадын тэргүүлэх эрдэмтэн “BBC News”-т ярьжээ. Профессор Жорж Гао Хятадын Өвчний хяналтын төвийн (CDC) тэргүүний хувьд тахлын эсрэг хариу арга хэмжээ авч,  гарал үүслийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийд тэргүүлэгч вирус судлаач, дархлаа судлаач, профессор Гао өнгөрсөн жил тэтгэвэрт гарсан бөгөөд одоо Хятадын Үндэсний байгалийн шинжлэх ухааны  дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр мөн  "Засгийн газар ямар нэг зүйл зохион байгуулсан" гэж  хэлсэн боловч үүнд өөрийн  ажиллаж  байсан  Өвчний хяналтын төвийг оролцоогүй гэжээ. АНУ-ын Тагнуулын мэдээлснээр КОВИД-ийн гарал үүслийг судалж байсан хэд хэдэн судлаач 2019 оны намар уг вирустэй ижил  шинж тэмдгүүдээр өвчилсөн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0