ДЭЛХИЙД

БНСУ-д үйлчилгээний газраар үйлчлүүлэх хүний тоо 70 орчим хувиар буурчээ

Хуваалцах:
БНСУ-д үйлчилгээний газраар үйлчлүүлэх хүний тоо 70 орчим хувиар буурчээ

      БНСУ-ын иргэн 31 настай Кан Дун-хён болон  40 настай Ким Ю-Юн гэх гэрийн эзэгтэй нарын амьдралын хэв маяг тус улсад коронавирусийн халдвар илэрснээс хойш нэлээд өөрчлөгджээ. Тэд тус улсад коронавирусийн анхны тохиолдол илэрснээс хойш буюу өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хүнсээ цуглуулахаас бусад тохиолдолд гэрээсээ бараг л гараагүй байна.  Сөүлийн өмнөд хэсэгт байрлах кафегаа ажиллуулдаг 36 настай Жун Жи Жон  хүртэл вирусийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир өдрийн ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэх болсон аж.Өмнөд Солонгост зургаан долоон хоногийн өмнө коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш солонгосчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Түүнчлэн эдийн засаг, аялал жуулчлал, амралт, зугаалганы газрын орлого эрс буурчээ. Кино театр, паркаар зочлох хүний тоо 73 орчим хувиар буураад байгаа аж. Түүнчлэн хүмүүс томоохон худалдааны захыг зорихоос илүүтэйгээр гэрийнхээ ойролцоох дэлгүүрүүдээр үйлчлүүлэх болжээ.


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
2Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих