Хүүхдийн шүдний “Удвал дент” эмнэлгийнхэн өөрсдийн хийсэн санитолоо ТҮК-ийн ажилчдад өгөв

Хуваалцах:
Хүүхдийн шүдний “Удвал дент” эмнэлгийнхэн өөрсдийн хийсэн санитолоо ТҮК-ийн ажилчдад өгөв

     Монголын хамгийн анхны хүүхдийн шүдний эмнэлэг “Удвал дент”-ийн хамт олон урт цагаар эрсдэлтэй нөхцөлд ажилладаг тохижилт үйлчилгээний ажилчдад 1000 маск, 100 санитолыг хүргүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж нарт хүлээлгэн өглөө. Тус эмнэлгийн хамт олон өөрсдийн нөөц бололцоод тулгуурлан хамт олон дундаасаа хандив цуглуулж өөрсдийн гараар үйлдвэрлэсэн санитолыг ийнхүү нийтэд үнэ төлбөргүй тарааж байгаа юм.

Хүүхдийн шүдний “Удвал дент” эмнэлгийнхэн өөрсдийн хийсэн санитолоо ТҮК-ийн ажилчдад өгөв

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бусад шүдний эмнэлгүүдийг ч өөрсдийн боломжоор туслахыг уриалж байв. Иргэдэд хандаж нус, цэр, тамхины ишээ хаяхгүй байх талаар бодитой ажил хийхээр төлөвлөж буйгаа ч илэрхийллээ.

Хүүхдийн шүдний “Удвал дент” эмнэлгийнхэн өөрсдийн хийсэн санитолоо ТҮК-ийн ажилчдад өгөв

 


Хуваалцах:
0Хаха
4Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих