ДЭЛХИЙДОнцлох

Үсээ угаахгүй удвал юу болох вэ

Хуваалцах:
Үсээ угаахгүй удвал юу болох вэ

    Үсээ угаахгүй удвал юу болох вэДолоо хоног, сар, эсвэл бүр жилийн турш үсээ угаахгүй байвал юу болох вэ

Тослогтоно-Ихэнх шампунь үсийг хуурайшуулдаг. Тийм ч учраас үсээ угаасны дараа маск, ангижруулагч хэрэглэдэг. Харин угаахгүй байснаар таны толгой маш их тос ялгаруулж, үсийг чийгшүүлж, тослогтуулдаг.

Хуйх шархлана-Бид үсээ дор хаяж хоёр хоногт нэг удаа угаадаг. Эс бөгөөс тослогтон, эвгүй үнэр үнэртэж, намирсан зөөлөн байдлаа алддаг билээ. Харин удаан ийм байдалтай явбаас үс тань тослогтохоос гадна хуйханд шархлаа үүсэж, хагтана. Хэн үүнийг хүсэх билээ дээ.

Үнэр- Нэг долоо хоног үсээ угаагаалгүй өнжихөд л хөгтэй, исгэлэн үнэр гарч магадгүй. Та үс бактерийг цуглуулж, муухай үнэр тархах болно. Хэрэв та спортоор хичээллэж, тогтмол хөлс ялгардаг бол бүр ч илүүтэй үнэртэх болно.

Үсний өнгө удаан тогтоно-Шампуниас татгалзсанаар хамгийн том давуу тал бол үсний өнгө юм. Хэрэв та үсээ будах дуртай бол үсээ угааснаар үсний будаг ямар хурдан гардаг болохыг мэддэг. Тэртусмаа шампуниар угаах тусам хурдан арилдаг. Харин үсээ угаах хугацаагаа уртасгаснаар үсний будаг ч удаан тогтоно.

Будаг орохгүй байх- Хэрэв та үсээ будахаар төлөвлөж байгаа бол тослогтож, бохирдсон үсэнд будаг төдийлөн сайн ордоггүй байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
2Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Zaya bn 2026-08-08 20:23:41

Bi inhenhdee 2 honog ugaadaggui

Зочин 2026-08-08 20:22:56

Bi usee ugaadag

Зочин
Сэтгэгдэл бичих