ДЭЛХИЙД

БНСУ-ын өндөр албан тушаалтнууд цалингийнхаа 30 хувийг улсдаа хандивлана

Хуваалцах:
БНСУ-ын өндөр албан тушаалтнууд цалингийнхаа 30 хувийг улсдаа хандивлана

   БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүтэй  тус улсын Парламентын болон Засгийн газрын гишүүд, өндөр албан тушаалтнууд коронавирустай тэмцэхэд зориулж, ирэх дөрвөн сарын хугацаанд сарын цалингийнхаа 30 хувийг улсдаа  хандивлахаар болжээ. Тус улсын Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлж буйгаар хэрвээ тухайн албан тушаалтан хүсвэл коронавирусийн тархалт намжиж, улсын эдийн засаг тогтворжсон үед хандивласан цалингаа буцааж авч болох гэнэ.  Парламентын гишүүд болон өндөр албан тушаалтан цалингаа хандивлахаа мэдэгдсэнээс хойш тэдний санаачилгад нэгдэнэ гэдгээ хэд хэдэн мужийн захирагч мөн илэрхийлсэн байна.  Энэ алхамыг олон нийтийн зүгээс нэлээд эерэгээр хүлээн авч байгаа аж.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх