
Кесарево хагалгаагаар төрсөн эмэгтэй хүүхэд өөрөөрөө төрсөн хүүхэдтэй харьцуулахад чихрийн шижингээр өвдөх, таргалах магадлал өндөр байдаг аж. Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, кесаревогоор төрсөн эмэгтэйчүүд таргалах магадлал 11 хувь, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвдөх магадлал 46 хувь байдаг нь батлагджээ. Энэхүү судалгааг хийхдээ 24-44 насны 33 мянган эмэгтэйг хамруулсан байна. Харин кесарево хагалгаа эрэгтэй хүнд ямар нөлөө үзүүлэхийг судалгааны багийнхан хараахан судлаагүй байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу