НИЙГЭМОнцлох

Ч.Хүрэлбаатар: Түрээслүүлэгч түрээсээ бууруулсан тохиолдолд татвараас ХӨНГӨЛӨЛТ эдлэнэ

Хуваалцах:
Ч.Хүрэлбаатар: Түрээслүүлэгч түрээсээ бууруулсан тохиолдолд татвараас ХӨНГӨЛӨЛТ эдлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд, салбарын сайдууд, Монголбанкны ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түрээслэгчдэд ямар арга хэмжээ авч ажиллах тал дээр мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Ер нь түрээс хийж байгаа хүмүүсд өнгөрсөн хугацаанд арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүнд 53 ААН өөрийн байраа түрээслүүлсэн үүнээс авах татварынхаа хөнгөлөлтийг эдлэхээр татварын албанд хандсан байж байгаа. Яг энэ арга хэмжээг 2021 оны 07-р сарын 01 хүртэл авч хэрэгжүүлэх болсон.

Нэг хувийн хэвшил, нөгөө хувийн хэвшлийн хооронд хийгдэж байгаа гэрээний асуудал учраас бидний зүгээс татвар дээр нь хөнгөлөлт үзүүлэх, түрээсээ бууруулсан хэмжээгээр нь эргээд татвараас хасалт хийх боломжийг нь бүрэн хэмжээгээр нь хангаж өгсөн" гэв. 


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих