
Хөгжлийн банкнаас чанаргүй, найдваргүй зээлийн мэдээллийг зарласан билээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Хөгжлийн банкны авсан зээлээ ААН-үүд төлж барагдуулахгүй бол Засгийн газар төлнө" гэх мэдээлэл өгөөд байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, "Амаа мэдэж бурцгаана шүү. Хөгжлийн банк олгосон зээлээ өөрсдөө хөөцөлдөж төлүүлэх ёстой. Хариуцлагагүй зээл олгож, улсыг хохироочихоод, хохирлоо Засгийн газраар төлүүлэх юм гэнэ.
Цаашид Хөгжлийн банк зээл олгож, тэр зээл нь төлөгдөхгүй байвал Засгийн газар төлж явах уу? 2013 онд “Эрэл” аваад төлөөгүй 158.7 тэрбум, 2012 онд “Хөтөл” аваад төлөөгүй 277.7 тэрбум, 2013 онд ТОСК-н авсан 299.5 тэрбум, 2014 онд “Бэрэн”-ий авсан 147.4 тэрбум, 2016 онд Кью Эс Си-н авсан 192 тэрбум төгрөгийг Засгийн газар төлөх үү? Үгүй шүү. Олгосон зээлийнхээ хойноос хөөцөлдөж төлүүлсэн нь дээр дээ. Moral hazard гэж нэг юм бий" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу