УЛС ТӨРОнцлох

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилохоор Эрхүүг зорих төлөөлөлд хэн хэн багтав

Хуваалцах:
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилохоор Эрхүүг зорих төлөөлөлд хэн хэн багтав

Оросын тал Монголын талаас нэр дэвшүүлсэн Ерөнхий хорооны 3 хүнийг голсон

“Улаанбаатар төмөр зам” ХНН даргагүй жил орчмын хугацааг үдлээ. Энэ хооронд Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, М.Энхболд, Б.Дэлгэрсайхан нарын улс төр, бизнесийнхэн өөрийн хүнээ тавих гэж хэрэндээ л “хор” хутгаж Ч.Хүрэлбаатар, Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн нарын нэрийг дэвшүүлсэн ч оросын тал “шаардлагад нийцэхгүй” хэмээн хүлээн зөвшөөрсөнгүй.                                                                                                      

Монгол, Оросын дунд үлдсэн ганц байгууллага болох “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг сонгох ажилд улс төрийн шахаа, бизнес бүлэглэл хоёрын дунд “алцаганаж” яваа Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар өөрийн биеэр 9 хүний хамтаар ОХУ-ын Эрхүү хотыг зорих гэж байна. Эрхүү хотруу шууд нислэг хийгдэхгүй байгаа тул “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс бүх зардлыг гаргаж онгоц хөлслөхөөр болжээ.

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 1949.06.06-ны өдрийн засгийн газруудын хоорондын байгуулсан хэлэлцээрийн 3.б хэсэгт “..Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий Хороонд хоёр талыг тэгш тоотой гишүүд төлөөлөх. Үүнд аль аль талаас тус бүр 3 хүнийг оруулж Монголын талаас Ерөнхий Хороонд багтсан гишүүдийн дотроос ерөнхий хорооны дарга ба Зөвлөлтийн талаас Ерөнхий хороонд багтсан гишүүн дотроос ерөнхий хорооны даргын орлогчийг тус тус оруулна” гэж тусгажээ. Тус байгууллагын дүрмийн тайлбарын Ерөнхий хороо хэсэгт ч үүнийг нарийн тусгасан.

Уг хэлэлцээрээр Монгол, Оросын тал гурав, гурван жилээр ээлжлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилох тухай тусгасан. Гэсэн ч 1949 оноос хойш монголын талаас даргыг сонгосоор ирсэн. Харин энэ удаад Л.Халтар сайдын үед орос дарга томилогдож болзошгүй байна.

Ерөнхий хорооны даргыг томилуулахаар Эрхүү хотыг зорих 10 хүний хэн нь хэн бэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т цэвэрлэгчээс нь эхлээд сайд болтолоо ажилласан энэ салбарыг гарын 10 хуруу шигээ мэддэг Л.Халтар нь “бөөрөнхий, хүчгүй” нэгэн гэдгээ энэ удаагийн томилгоо болон Ерөнхий хорооны гишүүдийн нэрсийг дэвшүүлсэн үйлдэлээрээ салбартаа дүгнэгдэж яваа.

Монгол Улмын Зам тээрийн сайд бөгөөд УБТЗ ХНН-ийн Монголын талын хувь эзэмшигч буюу акционераар ажилладаг тэрээр 2021.09 дүгээр сарын сүүлээр “РЖД” НХН-ийн дарга О.Белозеровтой онлайнаар уулзжээ. Уулзалтаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хороонд Монголын талаас нэр дэвшүүлж буй гурван хүнийг чадваргүй, тэнцэхгүй хэмээн зөвшөөрөөгүй тул цар тахалтай энэ үед Монголын тээврийн салбарт жинтэй байр суурийг эзэлдэг төмөр замд орос дарга томилогдох эрсдэл үүсэв.

УБТЗ ХНН-ын даргыг томилох асуудалд сайд өөрийн биеэр биечлэн очих нь ОХУ, Монгол Улс хоёрын дунд буй цор ганц байгууллага болж үлдсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын албан тушаал хэр өндөрт яригддаг асуудал гэдэг нь харагдах боловч асуудлыг өөрөөр дүгнэвэл Ерөнхий хорооны хуралд Зам тээврийн сайд оролцох нь оросын талын дургуйцлийг өдөөх магадлал тун өндөр.

Оросын тал Монголын сайд өөрийн биеэр ирлээ гээд шахалтад орж монголын талаас ерөнхий хороонд нэр дэвшүүлж буй нам, бизнесийн бүлэглэл дагасан  гурван этгээдийн нэрийг батлах нь юу л бол.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ

Ж.Бат-Эрдэнэ нь Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд асан “Шилэн” Цогоогийн ажлыг авсан УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны Монголын талын даргаар томилогдсон.

Дэд сайт Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах гэдгээр олон нийт танина. Зам тээврийн дэд сайдаар ажилладаг хүн хөрөнгөждөгийг өмссөн зүүснээс нь эхлээд монголчууд ил тод харж суугаа. Вагон тавьж ачаа ачих нь танил тал, хээл хахуультай нэгэн хийдэг ажил болсоныг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ч хэлэлцдэг, энгийн иргэд ч ам дамжин ярьдаг нууцаас хальсан асуудал болсон. 

АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнийг  вагон тавихад ашиг олдогоос гадна УБТЗ ХНН-т өөрийн ах Ж.Батзандагийн туслахаар ажиллаж байсан Батсуурийн Ганхөлөг гэгчийг Худалдааны төвийн орлогч даргаар томилуулсан тухай шалгажээ. Ж.Батзандагийн хамаатанаас гадна жолоочоор нь ажиллаж, ар тал, эдийн засгийн асуудлыг нь зохицуулдаг хоёр хүний нэг нь Б.Ганхөлөг юм. Нөгөө нь Галсанжамцын Аюулгүй гэж 2008 оны 7 сарын 1-ны үймээнээр өрөөсөн нүдээ буудуулсан найз нь бий. Ж.Батзандангийн ашиг олдог компаниуд нь эдгээр хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй.  Б.Ганхөлөгийг уг албан тушаалд томилогдсон үндэслэлийг Ж.Батзандагийн их хэмжээний өрийг төлөх зорилготой гэж харддаг.

Зам тээвэр хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Б.Артур

Б.Артурыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам, тээврийн сайд асан А.Гансүх нарын томилгоо гэдэг.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Төмөр замын бүх бодлогыг 2010 оноос хойш хариуцаж байгаа Женкогийн энэ хүнийг та нар төрөөс зайлуулж чадахгүй байна уу?” гэж Б.Артурыг төмөр зам талаас Зам тээвэр, хөгжлийн яаманд төрийн талаас хамгийн эрх мэдэл бүхий албан тушаалыг хашиж байгаагынх нь хувьд зэмлэж байсан удаатай. Нарийн царигаар барих байсан төмөр замыг өргөн царигаар барихад үнэтэй хувь нэмэр оруулсан түүнийг энэ удаагийн УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны хуралдаанд авч явахаар болжээ.

Б.Артур нь өөрийн мэдлийн тээвэр зуучийн компанитай учир ашиг сонирхлын зөрчилтэй тухай Зам, тээвэр хөгжлийн яаманд бор шувуу нисдэг.

Зам, тээврийн сайд асан А.Гансүх, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг байхад томилогдсон түүнийг БНХАУ-д боловсрол эзэмшсэн, орос хэлний мэдлэггүй гэх ч УБТЗ ХНН-ын Ерөнхий хорооны гишүүнээр хэд хэдэн засгийн газар дамнаж томилогдож ажилласан сүүхээтэй нэгэн.

Б.Артурыг УБТЗ ХНН-ын Ерөнхий хорооны монголын талын 3 гишүүн дундаа ганц төмөр замын туршлагатай нь гэх боловч өмнө нь нэг ч удаа УБТЗ ХНН-т ажиллаж байгаагүй юм.

Зам тээвэр хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан мэргэжилтэн Б.Идэр

Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн ойрын хүн гэгддэг.

УБТЗ ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга И.В. Милостных

Энэ хүний тухай ОХУ-д эрүүгийн хэрэгт оролцож байсан тухай баримт тус улсын хэвлэлийн хуудаснаа гарч байсан.

И.В.Милостных нь 2020 онд ковид-19 вирусын тархалт нэмэгдэх үед УБТЗ ХНН-ийн ажилчидын дунд халдвар тархаж уг асуудлаар мэдээлэл хийсэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмааг Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулж байсан.

Түүгээр ч зогсохгүй Спутник вакцин авах асуудлаар “УБТЗ” ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч “РЖД” НХН-ийн захирал О.Белозеров, ОХУ-ын Зам тээврийн яамыг “давж” харьцаж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд захидал бичсэнээр ОХУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын хэрэг эрхлэх газраас “Уг асуудлыг шат дараатай хариуцсан газруудаар оруулж ир. Танай монголд томилогдсон энэ орос чинь ямар төрлийн хар тамхи татдаг нэгэн вэ?” гэж О.Белозеровийг “донгодуулж” чадсан нэгэн юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилохоор Эрхүүг зорих төлөөлөлд хэн хэн багтав“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилохоор Эрхүүг зорих төлөөлөлд хэн хэн багтав

УБТЗ ХНН-ийн Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн

Төмөр замын Удирдах газарт  2021.03.10-ны өдөр АТГ-аас нэгжлэг хийж Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэнг саатуулсан байдаг. УБТЗ ХНН-т хэрэгжүүлж буй 62 сая ам.долларын өртөгтэй дохиолол, холбооны шинэчлэлийн ажлыг ерөнхий инженер гардан гүйцэтгэсэн. Шинээр байгуулсан систем нь ажиллах нь эргэлзээтэй, Улсын комисс хүлээж авах боломжгүй байдалд хүрсэн байдаг.

Түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан “Шилэн” Цогоо буюу Б.Цогтгэрэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэдгээр нь уг асуудлыг удаашруулж байгаа тухай албаны түвшинд ярьдаг.

УБТЗ ХНН-ийн Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Ж.Батболд

Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат нар гэсэн “ар тал”-тай. Ж.Батболдыг ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн хэлтсийн даргаар ажиллаж байхад нь  2019 оны 10 дугаар сард Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр Зам тээврийн сайд асан Д.Ганбат нарыг шалгах үед хамт байцааж байсан.

Мөн 2016 онд  Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Батболдыг мөнгө угаасан гэх хэргээр Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан цагдан хорьж байсан.

Түүнийг 2014 онд Автотээврийн үндэсний төвд хэрэгжүүлсэн “Тээврийн удирдлага, хяналтын төв” гэдэг газрыг байгуулсан тендерээс их хэмжээний мөнгө бусадтай бүлэглэн угааж албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Ж.Батболдыг цагдан хориод удаагүй байхад буюу арав гаруй хоногийн дараа Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хуулийнхан руу залгаж “Газрын даргыг хорьчихсон. Ажил явахгүй байна. Би батлан даая” хэмээж сайд өөрийн биеэр очиж чамгүй мөнгөн барьцаа төлж байж түүнийг суллаж авч байжээ. Ийнхүү шүүхээр орж хилийн хорионд орж байсан ч хэргийг нь чимээгүйхэн хаасан юм.

Ж.Батболд нь Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албыг хашихаас гадна Зам тээврийн хөгжлийн яамны Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалыг давхар хашдаг байжээ. Уг нь энэ хоёр албан тушаал нь орон тооных бөгөөд нэг хүн давхар хаших боломжгүй аж. Гэвч Төрийн албаны хуулийг зөрчин тэрбээр ийн хоёр албан тушаал зэрэг хашдаг болох нь тогтоогдсон байна.

УБТЗ ХНН-ийн Гадаад харилцааны албаны дарга Д.Нарантуяа

УБТЗ ХНН-т тэтгэвэрт гарах насандаа ирсэн ч хов хоронд орооцолдож хэнд ч дийлддэггүй хэдэн эмэгтэй байдгын нэг нь Зорчигч тээврийн албаны даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа. УБТЗ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн сайн туслах хочтой түүнийг билетын кассийн няравуудтайгаа зүй бусаар харьцдаг, ар өврийн хаалгаар ажилтан авдаг зэрэг асуудлыг манай сайт хөндөж байсан. 50 гаруй кассын няравыг гэнэтийн шалгалт нэрийдлээр ажлаас халах эрсдэл тулгарсан тухай мэдээллэсэн сэтгүүлч, зураглаачийн биед халдсан асуудлаар Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан ч тус цагдаагийн байгууллагын жилийн төсвийн 50 орчим хувийг УБТЗ ХНН шийддэг тул хэрэгт нийтийн эрхийг хамгаалсан зураглаачийн буруу хэмээн дүгнэсэн удаатай.

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт  Н.Буяндэлгэр

Түүнийг УИХ-ын гишүүн асан Молекул хочит Батж.Батбаярын эхнэр гэдгээс нь гадна ОХУ-тай харилцах дээд хэмжээний уулзалтуудад орчуулагчаар ажилладаг гэдгээр олон нийт танина. 2016 онд Н.Буяндэлгэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналаар УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр томилсон удаатай. 


Хуваалцах:
5Хаха
1Таалагдсан
3Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Dr. Aditya 2025-09-18 12:18:57

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD

Зочин 2021-10-08 17:01:31

Энкээ амжилт хайраа

Зочин 2021-10-08 16:09:34

Хөгийн хүмүүсийн цуглуулаг болсон газар байна.

Зочин
Сэтгэгдэл бичих