ЭДИЙН ЗАСАГОнцлох

Ч.Хүрэлбаатар: Биржээр нэг тонн 9.5$ зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73$ зарагдаж байна

Хуваалцах:
Ч.Хүрэлбаатар: Биржээр нэг тонн 9.5$ зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73$ зарагдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: “2023 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсын гадаад вальютын 3 тэрбум 438 сая $-ын нөөцтэй байна. Өнгөрсөн хагас жилд олборлохоос экспортлох бүх шат дамжлагуудыг цахимжуулсан. Гааль, татвар цахим бүртгэлд бүртгэгдэг болсон.

Монгол Улс 13 сая тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10 сая тонн-оор нэмэгдсэн байна. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй нүүрстэй холбоо арга хэмжээ, вальютын нөөцийг бүрдүүлэх арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна.

Нүүрсийг биржээр худалдаалж өрсөлдөөн үүсгэж байна. Мөн кл нөхцөлөөр арилжаж байна. Биржийн худалдаа амжилттай явагдаж байна. Нэг тонн 100$ зарагддаг байсан нүүрс 180$ болж байна, нэг тонн 9,5$ зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73$ зарагдаж байх жишээтэй эерэг үр дүнгүүд гарч байна.

Монгол Улсын эхний гурван сарын байдлаар инфляцийн түвшин 10.6 хувь болж бууж байна. 2022 оны зуравдугаар сард 13.2 хувь байсан инфляци аажмаар бууж байна” гэв.


Хуваалцах:
2Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх