НИЙГЭМОнцлох

Б.Баатархүү: Амь хохирогч гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэдэг мэдээллүүд авагдаж, шалгаж байна

Хуваалцах:
Б.Баатархүү: Амь хохирогч гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэдэг мэдээллүүд авагдаж, шалгаж байна

Хатуу хөл хорионд байсан БЗД-ийн 26-р хорооны нэг иргэн 15 давхараас үсэрч, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг харамсалтай хэрэгт ЦЕГ-аас тайлбар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: "Өнөөдөр 12:30 минутын үед Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн. БЗД-ийн 26-р хороо "Элезатбет" хорооллын 211-р байранд өндрөөс хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл ирсэн. Амь хохирогч тус байранд оршин суудаг 39 настай "С" гэдэг эмэгтэй байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад таамаг гарч байна. Ийм учраас бидний зүгээс товч мэдээлэл өгье.

Амь хохирогч гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэдэг мэдээллүүд авагдаж, шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор түүний нөхөр болох 39 настай "Б"-г саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус хороонд янз бүрийн байдлаар улс төржүүлэн гэх юм уу хэргийн бодит үнэнээс өөр мэдээллүүд цацагдаж байна" гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
2Гунигтай
4Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2021-03-19 15:25:55

uu yasan ch hetsvv yum dee

Зочин
Сэтгэгдэл бичих