
Ким Кардашиан Жефф Безос, Илон Маск тэргүүтэй дэлхийд тэргүүлэх тэрбумтнуудын эгнээнд багтжээ. Форбс жил бүр гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтаа өнгөрсөн мягмар гарагт гаргасан бөгөөд Ким Кардашиан анх удаа уг жагсаалтад багтаж буй аж. Кардашиан Уэст 2017 онд “KKW Beauty”-ийг үүсгэн байгуулсан бөгөөд “COTY” гоо сайхны бүтээгдэхүүний сүлжээний 20 хувийг эзэмшдэг. Форбс агентлагийн мэдээлснээр Кардашианы “COTY”-д эзэмшиж буй хувьцаа ойролцоогоор 500 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа аж. Кардашиан-Женнерийн гэр бүл Форбсын жагсаалтад багтсан нь анхных биш. Өмнө нь 21 настайдаа өөрийн гоо сайхны бүтээгдэхүүний брэндийг бүтээсэн Кайли Женнер Форбс сэтгүүлийн залуу тэрбумтнуудын жагсаалтад багтаж байсан юм. Форбс сэтгүүлээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалтыг “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос 177 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлж байгаа юм. Мөн “Bumble” болзооны хавсралтыг үүсгэн байгуулагч Уитни Вулф Херд /1.3 тэрбум/, найруулагч Тайлер Перри /нэг тэрбум/, казиногийн магнат Шелдон Адельсоны бэлэвсэн эхнэр Мириам Адельсон /38.2 тэрбум/ тэргүүтэй хүмүүс энэ жилийн жагсаалтад шинээр нэмэгджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу