Ким Сү Хён жил гаруйн дараа олны өмнө гарч эхлэв

Хуваалцах:
Ким Сү Хён жил гаруйн дараа олны өмнө гарч эхлэв

Жүжигчин Ким Сү Хён өнгөрсөн хугацаанд жүжигчин агсан Ким Сэ Ронтой холбоотой асуудлаас үүдэн аливаа үйл ажиллагаандсоролцолгүй, олны анхаарлын төвд орохоос зайлсхийж байсан ч ирэх сард Солонгост олон нийтийн өмнө анх удаа гарч ирэхээр болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Шагнал гардуулах ёслолын зохион байгуулах хорооны албаныхны мэдээлснээр, тэрбээр есдүгээр сарын 19-нд зүүн өмнөд бүсийн Пусан хотод болох "The Fact Music Awards" ёслолд шагнал гардуулагчаар оролцох ажээ. Түүний энэхүү оролцоо нь жүжигчнийг Ким Сэ Роныг насанд хүрээгүй байх үед харилцаатай байсан тухай худал, зохиомол мэдээлэл тараасан хэргээр консерватив үзэлтэй YouTuber Ким Сэ И баривчлагдсаны дараа болж буй үйл явдал юм.

Ким-ийн хөтөлдөг "Hover Lab" YouTube суваг нь тус жүжигчин бүсгүйг гэртээ нас барсан байдалтай олдсоноос хойш буюу 2025 оны гуравдугаар сард энэхүү асуудлыг хөндөн гаргаж ирсэн юм. Талийгаач нас барах үедээ 24 настай байсан. Тухайн сарын сүүлээр Ким хэвлэлийн бага хурал хийж, талийгаачтай үерхэж байснаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч бүсгүйг насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан гэх мэдээллийг няцаасан байна.

Тэрбээр мөн тухайн “YouTuber” болон талийгаачийн гэр бүлийн эсрэг нэр төр гутаасан хэргээр гомдол гаргаж байв. Саяхан цагдаагийн байгууллагаас нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр талийгаачийн гэр бүлээс Ким-ийн эсрэг гаргасан "насанд хүрээгүй хүнтэй үерхсэн" гэх гомдлыг хэрэгсэхгүй болго. Ким саяхан Индонезийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцсон бөгөөд 10-р сард Филиппин улсад шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар төлөвлөж байна.

https://www.koreatimes.co.kr/entertainment/20260828/kim-soo-hyun-to-resume-activities-in-korea-after-over-a-year


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих