
Францын “Пари Сен-Жермен” баг Аваргуудын лигт хоёр дараалан түрүүлснийг тэмдэглэсний дараа гарсан эмх замбараагүй байдлын үеэр Парист 200 гаруй хүн бэртэж, нэг хүн амиа алдсан тухай Францын Дотоод хэргийн яамнаас. мэдээлжээ.
Эмх замбараагүй байдлын улмаас Парис хотод 57 цагдаа бэртэж, 400 гаруй хүнийг саатуулсны дотор цөөн хэдэн хүнийг нийслэл хотын гаднаас баривчилсан байна.
Үймээн дэгдээгчид Парисын зарим дэлгүүрийн нүүрэн талыг эвдэн сүйтгэж, автомашин болон түрээсийн унадаг дугуйн зогсоолуудыг галдан шатаасан гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Парисын прокурорын газраас мэдээлснээр, эмх замбараагүй байдлын үеэр мотоциклын ослоор нэг залуу амиа алдсан байна. Өнгөрсөн онд “ПСЖ” баг Аваргуудын лигт анх удаагаа түрүүлэх үед мөн л ийм үймээн самуун дэгдэж, хоёр хүн амиа алдаж байжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу